Боловсролын салбарт хэрхэн ашиглах вэ?

Элсэлтийн шалгалт, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллийг эцэг эхчүүдэд хүргэх, үйл ажиллагаа сайжруулахад бид тусалдаг.

British School of Ulaanbaatar

Элсэлтийн шалгалт эхлэх үед маш их дуудлага хүлээж авдаг. Автомат хариулагчаар элсэлтийн шалгалт болох газар, авч ирэх материал, хураамж зэргийг 24 цагийн турш мэдээллэдэг болсон.

Мөн сурагчдын автобусны жолоочтой шууд холбох, сургуулийн жижүүр, сургалтын албаны ажилтнуудтай эцэг эх шууд холбогдох боломжийг бүрдүүлсэн.

КоллПро үйлчилгээг нэвтрүүлсэнээр маш их дуудлагад бүгдэд хариу өгч, хэрэгцээт мэдээллээр хангаж чаддаг болсон. Мөн ажилтнууд дотуур холбоог өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна.

hosted pbx phones

Ямар давуу талууд бий болсон бэ?

Нэг брэнд дугаар

Багш бүр тус тусдаа утасны дугаартай байсныг өөрчилж сургуулийн брэнд дугаартай болсон. Ингэснээр эцэг эхчүүд нэг цэгээс бүх мэдээллээ авах боломж бүрдсэн.

Телемаркетинг үйлчилгээ

Сургуулиас зохион байгуулах арга хэмжээнүүдийн мэдээллийг эцэг эхчүүдэд телемаркетинг үйлчилгээгээр хүргэдэг.

Автомат хариулагч

Элсэлтийн шалгалт болон бусад мэдээллийг 24 цагийн турш автоматаар хүргэж байдаг. Ажлын бус цагаар залгасан ч эцэг эхчүүд өөрт шаардлагатай мэдээллээ авч чаддаг болсон.

Дотуур холбоо

Багш, ажилтнууд хоорондоо дотуур холбоогоор үнэгүй ярих, эцэг эхийг багштай дотуур дугаараар холбох зэрэг олон боломжууд нээгдсэн.

Дурын төхөөрөмж рүү шилжүүлэх

Сурагчдын автобуснуудын жолооч нарын гар утсанд дуудлагыг шууд шилжүүлдэг болсноор эцэг эхчүүд жолоочтой шууд холбогддог болсон. Мөн ажлын бус цагаар ажилтнуудын гар утсанд дуудлагыг хуваарилж байна.

Тайлан статистик

Өдөрт хэдэн дуудлага орж ирсэн, хэдэд нь амжилттай хариулсан, хэрэглэгчийг хүлээлгэсэн дундаж хугацаа болон бусад олон төрлөөр статистик тайлан гаргаж сар бүр үйл ажиллагаагаа сайжруулж байна.

Танд таалагдаж байна уу?

Та бидэнд мэдээллээ илгээнэ үү, бид танд хамгийн тохиромжтой үйлчилгээг санал болгоё.