Аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэдэг ойлголт нь дан ганц аяллын хөтөлбөр, мөн түүнд багтсан бүтээгдэхүүн үйлчилгээ биш юм. Аялал жуулчлалын салбар хөгжих хэрээр түүний төрөл нэмэгдэж түүгээрэй тухайн улс орны дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нэмэгдэх, санхүүгийн эргэлт сайжрах давуу талуудыг бий болгодог.
Манай орны хувьд уул уурхайгаас бусад салбаруудаас олох орлогын хэмжээгээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн №1-т орж байгаа бөгөөд төрөөс баримтлах бодлогын хувьд аялал жуулчлалын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх олон, олон төсөл санхүүжилтүүдийг сүүлийн жилүүдэд хийж байгаа билээ. Техник технологи хөгжихийн хэрээр түүнийг хэрэглэх салбар улам нэмэгдэж байгаад аялал жуулчлалын салбар мөн багтаж байна.
21 дүгээр зууны эхэн үед Мэдээлэл, Харилцаа Холбоо гэдэг зүйл хүмүүсийн чихэнд наалдац муутай, бүдэг бадаг, мөн түүнийг ашиглах хүмүүс, салбарууд тун ховор байсан. Аяллын явцад бид сансрын холбоог ашиглан түүгээрэй Улаанбаатар хотын төв салбартай холбогдон асар өндөр зардлаар мэдээлэл солилцож байсан үе саяхан. Үүрэн операторуудын сүлжээ баг, сум аймгуудаар тархаж эхлэхэд аяллын хөтөч, жолооч нар хамгийн багатай 2 операторын дугаартай түүгээрэй дамжуулан захиалга баталгаажуулах, аяллын явцын мэдээллийг төв рүү дамжуулах гээд өдөр тутамдаа ашиглаж ирсэн.
Улаанбаатар хотын төв салбартай холбогдон асар өндөр зардлаар мэдээлэл солилцож байсан үе саяхан.
Саяхныг хүртэл буюу 2015 он хүртэл байгууллага хоорондоо факсыг хамгийн найдвартай мэдээлэл солилцох хэрэгсэл гэж үздэг байсан ч багахан хэмжээний нэмэлт зардлаар байгууллагын албан ёсны имэйл хаяг болон цахим хуудсыг ашиглаж эхэлсэн нь нэг дэвшил гарсан юм. Мөн төрөл бүрийн аяллын цахим сайтууд нэвтэрч эхэлснээр аяллын борлуулалт өсөх, захиалга хийх процесс багасах, гарт баригдахгүй нүдэнд үзэгдэхгүй байгаа үйлчилгээг борлуулахад тус дөхөм болсноороо технологийн шинэчлэл өөрчлөлтийг салбар бүр өөрсдийн онцлогтоо тааруулан хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Аяллын бүтээгдэхүүний борлуулалтыг дараах 2 байдлаар хийдэг гэсэн үзүүлэлтийг Google Travel Study гаргажээ.
- 74 хувь нь цахим орчинд
- 26 хувь нь уламжлалт арга буюу аяллын агент дээр өөрийн биеэр үйлчлүүлэх болон утсаар захиалга өгөх
Дэлхийд жилдээ дунджаар 1 тэрбум хүн аялдаг гэсэн судалгаа байдаг ба 2019 оны байдлаар мобайл аппликэйшн болон цахим хуудсаар шууд борлуулалт хийсэн нь сүүлийн 5 жилийн дүнтэй харьцуулахад 90% болж өссөн байдаг.
AI IN TOURISM INDUSTRY буюу Хиймэл Оюун Ухаан нь аялал жуучлалын салбарт ямар том тэсрэлтийг хийх нь хүлээлт үүсгэж байна. Жишээлбэл, Сингапур болон бусад хэд, хэдэн орнуудын үйлчилгээний салбарт Робот үйлчлэгчийг нэвтрүүлэн, хэрэглэгчдэд хүрч үйлчлэх нь илүү хурдан зардлын хувьд хямд гэж үзсэн байдаг.
Гэхдээ мэдээж технологи хөгжихийн хэрээр амьд харилцаа байхгүй болж, зарим тохиолдолд захиалга хийх явцад техникийн алдаа гарах, үл ойлголцол бий болох гээд бэрхшээлүүд их гардаг.
Аялагчдын нас хэт өндөр болж буйгаас ухаалаг гар утас хэрэглээ муу, имэйл харилцаа бага, уламжлалт харилцаа буюу захиа бичих, утсаар ярих мөн аяллын агенттай биечлэн уулзаж, утсаар ярьж захиалга өгөх шийдлүүдийг сонгодог нь нөгөө талаасаа Технологийн шийдлийг уламжлалт аргатай хослуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ аль нэгэн сувгаар дамжуулан борлуулах нь тухайн борлуулалт өсөх, мөн яг аль сувгийн борлуулалт вэ гэдгийг ялгахад нэн тус дөхөм болж байгааг харуулж байна.
Аялал жуулчлалын бүтээгдэхүүний онцлог, улирлаас хамаарч утсан холбоо идэвхжүүлэлт харилцан адилгүй байна. Цар тахал гарснаар гадаад руу чиглэх аялал зогсолт хийгдсэн ч дотоодын аялал энэ боломжийг ашиглан ихсэж байна.
Дэд бүтэц хөгжихийн хэрээр алслагдсан аймаг сумууд руу аялал жуулчдын урсгал нэмэгдэж байна. Тэр хэрээр өндөр хурдны интернет, үүрэн сүлжээ гэх мэт технологийн дэвшлүүд ар араа даган хөгжлийг авчирснаар Хязгааргүй аялах орон зайг бий болгож байгаа нь Аялал жуулчлал салбарын хөгжилд нэмэртэй нөгөө талаараа Технологийн үсрэнгүй хөгжилд аль ч салбар бэлэн гэдгийг харуулж байна.
Монголын аялал жуулчлалын салбарт технологийн дэвшлийг ашиглаж, түүгээрэй аялагч, хэрэглэгчдэд хүртээмжтэй, хялбар үйлчилгээг нэвтрүүлж буй iHotel болон Joinme.mn Цахим Платформ системүүдийн харилцагчийн үйлчилгээндээ ашигладаг CallPro үйлчилгээний талаарх сэтгэгдлийг тантай хуваалцаж байна: