Сүүлийн үед газар аваад буй Подкаст аудио нэвтрүүлэг хийхэд анхаарах 23 зөвлөмжийг хүргэж байна:

 

#1 Сул үгээ хяна

Энгийн харилцан харилцан ярианд анзаарагддаггүй боловч сонсогчдод хэт их сул үг төвөгтэй сонсогддог байна.

 

#2 Зарим үед санал нийл

Зарим үед зочны яриаг дэмжиж, санал нэгдэж байгаагаа илэрхийл (тийм, мммхм, яг тийм, г.м.). Гэхдээ бүх яриатай нь санал нийлэх шаардлагагүй.

 

#3 Зочноо хүндэтгэ

Энэ ярилцлага зөвхөн зочинд тань чиглэсэн байх ёстой.

 

#4 Хурдан хэмнэлтэй ярилц

Бид ярихдаа нурших хандлагатай байдаг бөгөөд ихэнх сонсогчид сонсох хурдны тохиргоог х1.5 болон х2 дээр тохируулдаг байна.

 

#5 Яриа эхлэхийн өмнө дохио зангаа тохиролцох

Жишээлбэл: Гараа бага зэрэг өргөвөл тухайн сэдвийг хурдан дуусгах хэрэгтэй гэсэн дохио байж болно.

 

#6 Хэдий нь хэлсэн зүйлсийг дахин давтах шаардлагагүй

Төгсөлд нь базаж товч ярьж болно.

 

#7 Нэг дор хоёр асуулт асууж болохгүй

Учир нь асуултад хариулах хүн хариултаа бодох зуур нөгөө асуултаа мартах хандлага байдаг.

 

#8 Заримдаа Тийм/Үгүй асуулт асуу

Бүх асуултанд дэлгэрэнгүй хариулт шаардлагагүй бөгөөд та зарим тохиолдолд тийм/үгүй-д хариулагдах товч, тодорхой асуулт тавиарай.

 

#9 Тодорхой санаа гаргаж ир

Яг хэдэн жил гэх мэт тодорхой тоон мэдээлэлд хариулт авах нь сонсогчдод сонирхолтой байдаг.

 

#10 Яриагаа өвөрмөц байлга

Тийм ч амархан ярихгүй зүйлийг ухаж гаргаж ирэх буюу зочинд соёлтойгоор халдсан асуултууд асуугаарай.

 

#11 Гар утсаа далд хий

Зочинтой ярилцаж байхдаа гар утсаа шалгахаас зайлсхийгээрэй. Утасны дэлгэцээ доош харуулж тавь. Учир нь утасны дэлгэц асахад хүний анхаарал их сарнидаг.

 

#12 Тэмдэглэл хийх

Гартаа үзэг бариад тэмдэглэгээ хийхэд бэлэн байх хэрэгтэй. Ярилцаж байгаа зочиндоо түүнийг сонсоход бэлэн байгаа байдлыг илтгэнэ.

 

#13 Нүдний хараа

Ярилцаж байхдаа нүдний хараагаа бүү салгаарай.

 

#14 Шаардлагатай үед яриаг тасла

Нуршсан үед уучлалт гуйгаад яриаг таслах хэрэгтэй бөгөөд эелдгээр өөр олон асуулт байгаа талаар тайлбар хэлэх нь зүйтэй.

 

#15 Гол санаагаа төлөвлөсөн байх

Хамгийн багадаа 3 гүн санаа гаргаж авах хэрэгтэй бөгөөд ямар төрлийн яриа гаргаж авахаа урьдчилан төлөвлөсөн байх нь зүйтэй.

 

#16 Санал зөрөлд

Зочны бүх яриатай нь санал нийлэх шаардлагагүй. Зөрсөн байр суурь гаргаж ирсэн ч болно.

 

#17 Дэмий зүйл асуухгүй байх

Факттай мөн үзэл бодолтой асуулт асуу.

 

#18 Сонирхолтой мөртлөө сэдвээс гадуур асуулт тавь

Олон өөр төрлийн асуултууд хольж асуувал илүү сонирхолтой ярилцлага болно.

 

#19 Зочиндоо яриагаа хамгаалах боломж гаргаж өг

Сөргүүлсэн факт гаргаж ирж нэмэлт аргумент хийх болон санаагаа бататгах боломжийг бий болго.

 

#20 Төгсгөлд нь яриагаа товчхон баз

Төгсгөлд нь юу сурснаа болон юу олж авснаа нэгтгэж ярь.

 

#21 Зочноо давтан, давтан танилцуул

Ярилцлагын эхлэлд, дундуур болон төгсгөлд зочноо дахин нэг танилцуулан төгсгөл үед ярилцахыг зөвшөөрсөнд талархана.

 

#22 Талархах

Сонсогч нартаа мөн талархал илэрхийлээрэй.

 

#23 Подкастаа танилцуулах

Подкастныхаа талаар буюу хэдэн хүн сонсдог гэх мэт сонсогчдоо танилцуулах нь зүйтэй.

 

Хэрэв эдгээр зөвлөмжүүд танд таалагдсан бол бусадтайгаа заавал хуваалцаарай 🙂

Comments are closed.