Утсан харилцаа яагаад чухал гэж?

Банк Бус Санхүүгийн Байгууллага нь байгууллага, өрх, хувь хүн, бизнес эрхлэгчид гээд олон нийгмийн бүлэгт хүрч ажилладаг санхүүгийн томоохон салбар юм.

ББСБ нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд сурталчлан таниулах, харилцагчидтайгаа холбоо тогтоох, тэдэнд цаг алдалгүй мэдээллээ хүргэх, эрсдэлээс сэргийлэх зэрэг өөр өөрийн харилцагчийн экосистемийг бүрдүүлсэн байдаг. Харилцагчийн эрүүл, цогц экосистем нь танай байгууллагыг байнгын эргэлтэд оруулахад гол түлхэц болдог.

Техник технологи хөгжихийн хирээр банк болон банк бусын салбар финтек рүү ээлж дараалан орсоор байгаа энэ үед бид харилцаа холбооны дараагийн шинэ үйлчилгээг нэвтрүүлээд байна. Бид өмнө нь харилцагчдадаа илүү ойртохын тулд үйлчилгээний олон салбарууд байгуулах, салбараар дамжуулж харилцагчидтай харилцаа үүсгэдэг байсан бол Финтек үйлчилгээ нь уламжлалт үйлчилгээнээс 10 дахин бага зардлаар харилцагчидтай холбогдох боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр танай байгууллагын үйлчилгээ илүү түргэн шуурхай, хэрэглэхэд хялбар болж байгаа боловч нөгөө талдаа байнгын онлайн байх шаардлага үүсэж байгаа юм.

Иймд бид танд ББСБ-ийн ЭКОСИСТЕМ-д зайлшгүй байх шаардлагатай дараах шийдлүүдийг онцолж байна:

  • Дуудлага бүрийг бүртгэлжүүлэх

Уламжлалт эсвэл финтек ямар ч санхүүгийн байгууллагад харилцагчидтайгаа утсаар холбогдох зайлшгүй хэрэгцээ үүсдэг. Тэдгээр дуудлага бүрийг бүртгэлжүүлснээр стратегийн шийдвэр гаргах, маркетинг борлуулалт хийж болохуйц томоохон RAW DATA үүсдэг.

  • Мэдээллийг түргэн шуурхай хүргэх

Мэдээлэл хүргэх ердөө хоёр л урсгал байдаг: 1. Харилцагчаас байгууллагад 2. Байгууллагаас харилцагчдад. Харилцагчидтайгаа мэдээлэл солилцоход утас болон мессеж сувгуудаар хүртээмжтэй болгох, автоматжуулж харилцагчдад мэдээллийг олон сувгаар цаг алдалгүй хүргэх нь илүү үр дүнтэй. Техник технологийг өдөр тутмын ажлын хэрэгсэл болгосноор авлага барагдуулалтыг хялбаршуулах боломжтой байдаг.

  • Програмуудыг хослуулан ашиглах

Байгууллагын дотоод үйл ажиллагаандаа ашигладаг маш олон төрлийн системүүд байдаг. Гэвч эдгээр систем нь хоорондоо уялдаж ажиллаагүйн улмаас байгууллага, харилцагчийн хооронд мэдээлэл хоцрогдох, буруу мэдээлэл солилцох, тэр бүү хэл харилцагчаа алдах эрсдэлүүд үүсдэг. CRM, ERP системүүдийг дуудлагын төвтэй холбосноор харилцагчийг таних, түүх үүсгэх, зөв мэргэжилтэнд хуваарилах, хариуцах ажилтанд эсвэл өмнө харилцаж байсан ажилтанд дуудлагыг шилжүүлэх гэх зэрэг боломжууд бүрддэг. Нөгөө талдаа байгууллагын үндсэн системтэй холбож, дуудлага болон мессежээр төрөл бүрийн мэдэгдэл мэдээллийг автоматаар хүргэх, ажил үүсгэх, чухал шийдвэр гаргахад хэрэгцээтэй тайлан статистик боловсруулах боломжтой байдаг.

  • Авлага барагдуулалт

Та авлага барагдуулалтыг маш зөв системтэйгээр эхлүүлэх хэрэгтэй. Бодит дата дээр үндэслэж, дараа дараагийн алхамд шилжсэнээр гарч болох эрсдэлийг бууруулах боломжтой. Харилцагч өр төлбөрөө заасан хугацаанд барагдуулаагүйгээс шалтгаалж айлын хаалга тогшдоггүй. Харин хамгийн түрүүнд харилцагчтай утсаар холбогдох, мэдээлэл хүргэх, сануулах, харилцагчийн боломжийг тодорхойлдог. Энэ бүх дуудлагыг бүртгэлжүүлэхгүй явуулах нь байгууллагад маш их эрсдэл дагуулдаг. Бодит жишээг дурдахад CallPro үйлчилгээг ашигласнаар дээрх төрлийн дуудлагын амжилтын хувь 50-60% өссөн үзүүлэлт гарсан юм. 

Харилцагч байгууллагууд CallPro үйлчилгээний талаар:

Байгууллага бүрийн үйл ажиллагааны шат дараалал, бүтцээс хамааран шийдлүүд харилцан адилгүй байдаг тул манай худалдааны төлөөлөгчид танай байгууллагад хамгийн тохиромжтой боломж, шийдлүүдийг санал болгоход хэзээд нээлттэй. Та байгууллагын харилцаа холбооны салбарын туршлагатай төлөөлөгчдөөс зөвлөгөө авахыг хүсвэл +976-7000-7070 утсаар бидэнтэй холбогдоорой.

 

Comments are closed.