#1 Google-ээс амархан олддог болох

Гүүглийн хайлтаас органикаар болон төлбөртэй олдох хоёр төрлийн арга байдаг. Органикаар олддог байхын тулд онлайнаар байршиж буй мэдээллүүдийн дунд танай байгууллагын гол түлхүүр үгс агуулагдаж байх хэрэгтэй.

 

#2 Контент цацах

Бүтээгдэхүүн үйлчилгээний холбогдолтой видео, зураг, нийтлэл, ярилцлага гэх мэт агуулгууд цацах нь цахим орчинд маркетинг хийх гол түлхүүр билээ.

 

#3 Сошиал хаягуудаа идэвхжүүлэх

Сүүлийн үед сошиал медиа сувгууд дээр хэрэглэгчид, дагагчидтайгаа ойр байх олон хэрэгслүүд нэмэгдсэн. Тогтмол шинэлэг мэдээлэл нийтэлж, чат болон сэтгэгдлүүдэд шуурхай хариу бичихээс гадна стори нийтлэх, зарим үед түгээмэл асуултуудад хариулах Live зэргийг зохион байгуулж болно.

 

#4 Мэдээлэл авсан хүмүүст нэмэлт мэдээлэл цацах

Хэрэглэгч танай байгууллагын мэдээллийг сонирхож онлайнаар мэдээлэл авсан тохиолдолд худалдан авах магадлал өндөр байдаг. Эргэж холбогдох, дараагийн сурталчилгаандаа тэдгээр хэрэглэгчдийг онилж магадлалыг улам нэмэгдүүлж болно.

 

#5 Вебсайтаа гар утсанд зориулж засах

Онлайнаар мэдээлэл авдаг хэрэглэгчдийн 85-90% нь гар утаснаас ханддаг тул гар утсанд хялбар харагдах вебсайтын хувилбар хэрэгтэй.

 

#6 Олныг шууруулсан видео буюу сошиал гал гаргах

Бүтээгдэхүүн үйлчилгээ болон брэндээ шууд бусаар сурталчлах нэгэн арга бол олон нийтийг шууруулсан контент цацах юм.

 

#7 Масс, автоматжуулсан имэйл цацах

Танай байгууллагад цугларсан, мэдээлэл авахаар сонирхсон хэрэглэгчдэд имэйлээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг массаар илгээвэл үр дүнтэй.

 

#8 Дэмжигч нийтлэгчид, нөлөөлөгчдийн сүлжээ босгох

Ихэнх хэрэглэгчид анх удаа худалдан авах гэж буй бүтээгдэхүүн үйлчилгээг танилуудынхаа санал болгосны дагуу эсвэл сошиал нөлөөлөгчдийн санал болгосны дагуу сонгох хандлагатай байдаг.

 

#9 Сонирхогчдын урсгалыг хэмжих

Google Analytics-ийн тусламжтай хэрэглэгчдийн сонирхлын урсгал болон аль идэвхжүүлэлтийн суваг илүү үр дүнтэй байгааг судалж, хэмжих боломжтой.

 

#10 Телемаркетинг буюу автомат масс дуудлага хийх

Автоматжуулсан телемаркетинг нь шинэ болон одоо байгаа хэрэглэгчдийн анхаарлыг татах шинэлэг арга юм.

 

#11 Үнэгүй онлайн сургалтууд цацах

Хүмүүст хэрэгтэй мэдээллээр нь дамжуулан хоногших нь хэрэглэгчдийн танай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг сонгоход илүү дөхөм болгоно.

 

#12 Захирал, менежерүүдээ цахим орчинд идэвхжүүлэх

Хэрэв цахимаар дамжуулан олонд танигдах хүсэлтэй байгаа бол байгууллагын холбогдох ажилтнууд мөн цахим орчинд өрнөж буй мэдээ мэдээлэл, чиг хандлагын талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй шүү дээ.

 

Дижитал маркетинг амжилттай хийдэг компаниуд:

GoPro

Delta Airlines

Geico

Wayfair

Mastercard

ETF Securities

Red Bull

Kleenex Mongolia

 

Та CallPro компанийн худалдааны төлөөлөгчтэй цаг товлож, зөвөлгөө мэдээлэл авах бол энд дарна уу.

Comments are closed.