Өмнө хэзээ ч харж байгаагүй, ярилцаж үзээгүй хүнтэй утасны цаанаас бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулна гэдэг амаргүй. Гэхдээ өөрийн гэсэн ярианы арга барилыг эзэмшсэн үед харин ч урамтай ажил шүү.

 

#1 Татгалзаж байсан ч битгий шантар

Ямар ч төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтын явцад хэрэглэгч худалдан авахаас татгалзах нь хэвийн үзэгдэл. Бүх оролдлого 100% борлуулалт болж чадахгүй. Харин үүнээс суралцах зүйлс дээр анхаарах нь чамлахааргүй үр дүнг авчирдаг. Худалдан авагчаас учир шалтгааныг лавлаж дараа, дараагийн дуудлага сайжруулахад ашиглаж болно. Мөн хамт ажиллагсадтайгаа хамгийн амжилтгүй болон амжилттай дуудлагуудын талаар ярилцаж туршлага хуримтлуулах нь борлуулалтыг нэмэгдүүлнэ.

 

#2 Борлуулалтад төвлөрөхийн өмнө худалдан авагчийг эхлээд ойлго

Ярих зүйлсээ бичиж тэмдэглэн, зөв дараалалд оруулаад маш сайн давт. Түгдэрч байгаа хэсэг болон харилцагчийн сонсохыг хүсэхгүй байгаа хэсгийг тодорхойлон засаж сайжруулах хэрэгтэй. Мөн хамгийн үр дүнтэй арга бол харилцан яриаг ярианы бичлэг болгон сонсоод өөрийн яриандаа сайжруулалт хийнэ.

 

#3 Технологийг ашиглан залхуутай ажлуудыг нугал

Дуудлагын төвийн систем ашиглан дуудлагын бүртгэл, тайлан статистик боловсруулах, ярианы бичлэг хадгалах, нэг дугаараас олон зэрэг дуудлага хийх, яриаг автоматжуулах зэргээр ажлаа хөнгөвчилж болно.

Мөн CRM буюу харилцагчийн бүртгэл хөтлөх систем ашиглах нь хэрэглэгч бүрийн түүх үүсгэж, борлуулалт болон үйлчилгээний чанараа сайжруулахад үр дүнтэй.

 

#4 Бусдын болон өөрийн үнэт цагийг бүү хийдүүл

Бусдын болон өөрийн үнэт цагийг хийдүүлэхгүйн тулд дуудлага хийхийн өмнө худалдан авагч хувь хүн эсвэл байгууллагын үйл ажиллагаа, зах зээл, хэм хэмжээ, газар зүйн байрлал болон бусад холбогдох мэдээллүүдэд үндэслэн таны санал болгож буй бүтээгдэхүүн үнэхээр хэрэг болох эсэх талаар урьдчилан судалгаа хийгээрэй. Судалгаа авч буй тохиолдолд хариуд нь тодорхой хэмжээний урамшуулал (нэгж илгээх, киноны тасалбар бэлэглэх) санал болгож болно.

 

#5 Робот шиг бус жүжигчин ярь

Хүн л болсон хойно сэтгэл хөдлөл байдаг учраас утсаар ярихдаа робот шиг “модон” байх нь зохимжгүй. Ярьж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй, өөрийн болгож ярих нь амжилттай борлуулалт хийхийн бас нэгэн арга юм.

 

#6 Зөв цагийг сонгож залга

Хэрэв та зүгээр л 9-18 цагийн хооронд дурын цагаа сонгож дуудлага хийдэг бол зарим боломжуудыг алдаж байж болох юм. Хувьдаа ашиглах бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах бол 12-2 цагийн хооронд буюу хүмүүс ажилдаа төвлөрөөгүй байгаа цайны цагийг сонгож залгах нь үр дүнтэй. Ажлын холбоотой үйлчилгээ танилцуулж байгаа бол ажил хэрэгч байдлыг эрхэмлэн Лхагва болон Пүрэв гарагуудад залгасан дуудлагууд үр дүнтэй хэмээн InsideSales судалгаагаар тогтоосон байна.

 

#7 Зөв асуулт тавьж дараагийн алхамд бэлд

Мэдээж анхны дуудлагаар борлуулалт хийх боломжгүй ч анхны дуудлага нь таныг дараа дараагийн алхмуудад худалдан авагчийг чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд шууд борлуулалт хийхээр “улайрах” бус борлуулалтын дараагийн алхам буюу имэйл илгээх, уулзалт хийхэд чиглүүлэхийг зорин дуудлага хийгээрэй.

 

#8 Чанартай дуут шуудан үлдээ

Ихэнх дуудлагууд холбогдох боломжгүй, хариу өгөхгүй, завгүй дохио өгөх эсвэл дуут шуудан үлдээхийг асууж болно. Иймд дуут шуудангаар худалдан авагчийн анхаарлыг татахдаа маш товч тодорхой, богино мэдээллийг цоглог өнгө аястай хоолойгоор үлдээх нь чухал. Мөн анхаарал татахуйц урамшуулал байгаа бол түүнийгээ дурдахаа мартав аа.

 

#9 Тоо болон чанарын тэнцвэр

Эцэст нь дүгнэхэд гаргасан алдаанаасаа суралцан дахин дахин давтаж дуудлага бүрийнхээ чанарт анхаараарай. Мөн технологи ашиглаж хялбарчилж болох ажлууддаа хэт их цаг, энерги зарцуулахаас зайлсхийгээрэй.

 

Та CallPro компанийн худалдааны төлөөлөгчтэй цаг товлож, зөвөлгөө мэдээлэл авах бол энд дарна уу.

Comments are closed.