Удирдах Зөвлөлийн хурлын зорилго нь ихэвчлэн шийдвэр гаргах, дүрэм журам тогтоох, асуудал шийдвэрлэх, төлөвлөх болон дүгнэлт хийхэд оршдог. Хурал нь байгууллагын хувьд чухалчилж авч үзэх зүйл бөгөөд хурлын үеэр протокол, тэмдэглэл хөтлөх нь маш чухал юм. Үүгээр Удирдах Зөвлөлийн хурлын үеэр зайлшгүй анхаарах 15 товч зөвлөмжийг хүргэж байна:
- Жижиг компаниудын Удирдах Зөвлөлийн хуралд 3-5 хүн оролцоно.
- IPO буюу олон нийтэд хувьцаагаа анх удаа санал болгосон компаниудын Удирдах Зөвлөлийн хуралд 7-9 хүн оролцоно.
- Компани өргөжих үеэр аудит, тусгай комисс гэх мэт гишүүд нэмэгддэг бөгөөд дотроо ангилагдана.
- Хөрөнгө оруулагчид Удирдах Зөвлөлд орж ирнэ эсвэл төлөөлөх хүнээ оролцуулна.
- Хурлыг нэгэнт эхлүүлсэн бол амархан орхиод гарахгүй. Тиймээс цагаа урьдчилж тохиролцох нь чухал.
- Гүйцэтгэх Захирал ихэвчлэн хурлаа удирдаж, цаг барина.
- 30-60 минутанд онцлох зүйлс, KPI, чухал тоонуудаа багтааж ярина.
- Улмаар голдуу 1-2 асуудлын стратегийн талаар ярилцаж амжина.
- Удирдах Зөвлөлийн нарийн бичиг нь тэмдэглэл болон тараах материалаа хариуцна.
- Мөн Удирдах Зөвлөлийн хурлыг сарын өмнөөс бэлдэж, гишүүдэд имэйлээр хурлын зар хүргэнэ.
- Мөн хуралд ирэхийн өмнө уншиж танилцсан байх шаардлагатай бүх бичиг баримт мэдээллийг оролцох гишүүдэд хавсралтаар илгээнэ.
- Хурал ихэвчлэн улиралд нэг буюу 4 сар тутамд нэг удаа болдог.
- Хурлын дараа сар бүрийн тайлан, өөрчлөлтүүдийг илгээнэ.
- Хурлаас хэрэгтэй үр дүн гаргаж авах нь Гүйцэтгэх Захирлын анхаарах гол ажил.
- Хурлын үеэр санал солилцож, тархины шуурга явуулах, хараагүй өнцгийг нээх зорилготой бүтээлч аргуудыг Гүйцэтгэх Захирал санаачилж, удирдан явуулдаг.