ОНЛАЙН ХУДАЛДААНЫ БИЗНЕСТ ДУУДЛАГЫН ТӨВИЙН СИСТЕМТЭЙ БОЛСНООР ДАРААХ 4 ТӨРЛИЙН ДАВУУ ТАЛУУД БИЙ БОЛДОГ:
Та худалдан авалт хийж кассанд дугаарлаж зогсохдоо хэр удаан хүлээдэг вэ? 10 минут уу? 5 минут уу? Эсвэл 1 минут уу?
E-commerce буюу онлайн худалдаа эрчимтэй хөгжихийн хэрээр хэрэглэгчийн цаг завыг хэмнэх, хэрэглээг нэг дор бий болгосноор энэхүү салбарын өрсөлдөөн технологийн шийдэл илүү сайжирч шинэчлэгдэж байна.
Америкийн “Time Trade“-ийн 2014 онд 973 дэлгүүрээс авсан судалгаагаар хэрэглэгч дунджаар 5 минутаас илүү хүлээх сонирхолгүй байдаг гэсэн байна.
Ийм учраас танай онлайн дэлгүүр хэрэглэгчийн үйлчилгээгээрээ ялгарч, дуудлагын системдээ ач холбогдол өгөх нэн шаардлагатай юм. Зүгээр нэг товч дараад худалдан авалт хийх биш утсаар ярих эсвэл биеэр очиж уулзах гэх мэт амьд харилцаа үүсгэх нь танай бизнест итгэх итгэлийг нь улам бат бөх болгодог. Дуудлагын төвийн системтэй болсноор гарах дараах 4 давуу талуудыг онцолж байна:
#1 Дуудлага бол орлого. Дээр дурдсан “Time Trade“-ийн судалгаанд хамрагдсан дэлгүүрүүд дуудлагын төв ажиллуулснаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшилж, борлуулалт 25-50% өсгөх шалтгаан болсон гэж тайлбарласан байгаа. Танай байгууллагын дуудлагууд орлоготой шууд хамааралтай байгаа биз? Дуудлага бүрийг алдаж болохгүй!
#2 Эргэх холбоо сайтай байх. Дуудлагуудыг төрлөөр нь ангилж харвал дийлэнх үйлчлүүлэгчид тодорхой бус зүйлийн талаар л удаа дараалан, дахин дахин холбогдож асуусан байдаг. Үнийн мэдээлэл, төлбөр төлөлт, захиалга хүргэлтийн үйл явцыг талаар маш тодорхой тайлбарлаж, бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл худалдан авагчаа халамжлаарай.
#3 Тогтмол дата анализ. Дата буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд байнгын анализ хийж зах зээлээ илүү сайн мэдэрснээр хэзээ, ямар хэрэглэгчийн бүлэгт маркетинг, сурталчилгаа хийвэл үргүй зардлаас сэргийлж болохоо тооцоолж чадна.
#4 Санал, хүсэлт сонсох шугам байнга нээлттэй байх. Нэг үйлчлүүлэгчийн авсан сэтгэл ханамж дараагийн 5 үйлчлүүлэгчийг дагуулдаг. Харин бүр эсрэгээрээ, нэг л ууртай хэрэглэгчийн цаана ирээдүйд танайхаар үйлчлүүлэх байсан 10 хүний бодлыг өөрчилж чаддаг.
Та манай худалдааны төлөөлөгчтэй уулзалт товлон дэлгэрэнгүй мэдээлэл авч, онлайн дэлгүүртээ дуудлагын төвийн шийдлийн зөвлөгөө авах бол энд дарна уу.
Хэрэв танд мэдээлэл таалагдсан бол бусадтайгаа хуваалцаарай 🙂