Харилцагчийн үйлчилгээ бол аливаа бизнесийн урт хугацааны оршин тогтнолыг тодорхойлдог чухал хэсэг билээ. Хэрэв та компаниа амжилтад хүргэхийг хүсэж байвал байгууллагынхаа харилцагчийн үйлчилгээнд анхаарах эсвэл тус чиглэлийн компаниас мэргэжлийн үйлчилгээ авах нь зүйтэй.

Магадгүй танд харилцагчийн үйлчилгээндээ анхаарч, дуудлагын төв ажиллуулах нь өндөр өртөгтэй бас үр өгөөж багатай мэт санагдаж болно. Тиймээс бид тус нийтлэлээр дамжуулан дуудлагын төвийн үр ашгийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ цэнэ нэмэгдүүлэх талаар зөвлөж байна.  

 

1. Дуудлагын үр ашиг болон чанарыг тэнцвэржүүл

Бидний мэддэгээр дуудлагын төвүүд ихэвчлэн харилцагчийн үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулахад ашиглагддаг бөгөөд үйлчлүүлэгчдэд дэмжлэг үзүүлэх, тэдний сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгахыг зорьдог. Гэсэн хэдий ч зарим дуудлагын төвүүд тоонд анхаарал төвлөрүүлж, чанараас хэтрүүлэх хандлагатай байдаг. Дуудлагын төв ажиллуулах нь зардалтай байгаа тул байгууллагууд үр ашгийн талаар маш их ач холбогдол өгч, мэргэжилтнүүддээ биелэшгүй зорилт тавьснаар дуудлагын төвийн зардлыг бууруулахыг хичээдэг. Гэхдээ бүх зардлыг бууруулахыг хичээх нь үнэхээр үр дүнтэй юу? Хариулт нь эргэлзээгүй, Үгүй.

Тиймээс аль болох олон үйлчлүүлэгчдийн тоогоор мэргэжилтнүүдээ шахахын оронд та хамгийн сайн харилцагчийн үйлчилгээг санал болгож үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүл.

Үйлчлүүлэгчтэйгээ маш найрсгаар харилцаж, үйлчилгээний чанартаа анхаарч байгаа тань танай үйлчлүүлэгчдэд ямар эерэг сэтгэгдэл төрж, танай байгууллагын нүүр царайнд хэрхэн нөлөөлөхийг та харах болно.

Түүнээс гадна, харилцагчдадаа эерэг сэтгэгдэл, мэдрэмжийг төрүүлэх нь шинэ үйлчлүүлэгч олж авах болон одоогийн үйлчлүүлэгчидтэйгээ илүү их борлуулалтыг хийх хамгийн сайн арга зам байх болно. Таны хийх ёстой зүйл бол чанар ба үр ашгийг тэнцвэржүүлэх хамгийн оновчтой аргыг олох явдал юм.

 

2. Харилцагчдын санал хүсэлтээс үргэлж суралц

Үйлчлүүлэгчдийн дуудлагууд танай дуудлагын төвд үнэ цэнэтэй, чухал мэдээллүүдийг цугларуулдаг. Иймд, тэдгээр мэдээллийг цаг алдалгүй цуглуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ  сайжруулахад ашиглах боломжийг бүү алд.

Үйлчлүүлэгчдийн санал сэтгэгдлийг хэзээ ч бүү дутуу үнэл. Гомдолтой эсвэл ууртай үйлчлүүлэгчийн асуудлыг шийдвэрлэснээр эерэг сэтгэгдэл бий болдог. Гэхдээ илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Ялангуяа үйлчлүүлэгчдийн дуудлагуудад хяналт хийж, дүгнэлт гаргахдаа гомдлуудад гол төлөв анхаарч, тэдгээр мэдээлэл, санал гомдлыг үйлчилгээ сайжруулахад ашигласнаар та өрсөлдөөнөөс нэг алхам урагшилж чадна.

Дуудлагын төв нь зөвхөн зардал гэхээс илүү эдгээр боломжуудыг бий болгож буйг санаарай.

 

3. Технологийн давуу талыг ашигла

Технологи гэрлийн хурдаар хөгжиж, бидний амьдарч буй ертөнц өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Дуудлагын төвүүд ч мөн адил. Жилээс жилд улам сайн, улам дэвшилтэт технологийн хэрэгслүүд зах зээлд нэвтэрч байна. Өмнө дурдсанчлан, харилцагчийн төвийн үр ашгийг нэмэгдүүлэх нь гол зорилго боловч ажилтнууддаа хэт их шаардлага тавих нь тийм ч их тус болохгүй. Харин найдвартай, хамгийн дэвшилтэт технологийн хэрэгслийг ашиглаж чадвал та ялгааг маргаангүй мэдрэх болно.

Найдвартай дуудлагын төвийн програм хангамжууд нь дуудлагын тайлан, CRM, ERP системүүдтэй интеграц хийх, алдсан дуудлага руу автоматаар залгах зэрэг олон ухаалаг боломжуудтай байдаг нь танай байгууллагын ачааллыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүгээр ч зогсохгүй эдгээр технологийг ашигласнаар та дуудлагын статистик мэдээлэл боловсруулж, дуудлагын төвийн самбараас тайлан мэдээлэл хугацааны алдагдалгүйгээр хянаж, гүйцэтгэлээ дүгнэж, үнэлэх зэрэг чухал ач холбогдолтой.

Товчхондоо, та хэрэглэгчээс цуглуулсан мэдээллүүдээ байгууллагынхаа өсөлтөд ашиглахад бэлэн байгаа л бол технологийн хэрэгсэл нь танд мэдэгдэхүйц өөрчлөлтийг авчрах болно.

Маш сайн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх нь тийм хялбар ажил биш.  Гэхдээ, хэрэв та дуудлагын үр ашиг, чанарыг тэнцвэржүүлж, үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, технологийн хэрэгслээс суралцаж чадвал таны хичээл зүтгэл заавал үр дүнд хүрэх болно.

 

Та байгууллагадаа КоллПро системийн болон бусад олон боломжуудыг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хүсвэл манай харилцаа холбооны мэргэжилтнүүдээс мэргэжлийн зөвлөгөө аваарай. Танд амжилт хүсье!

Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-7070.

Comments are closed.