Б.Одгэрэл – Ойм Ногоон Урлан, Үүсгэн Байгуулагч
Бага байхаас эмээ, ээж маань зуслан дээр цэцэг, ургамал тарьж, мод төлжүүлдэг ногооны газартай байсан.
Эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн болоод юм уу тарьсан ургамлаа борлуулж, бизнес хийж болох юм байна гэж бодоод 2013 онд хоёр дах бакалавраа хамгаалж, ХААИС-ийг Аргономич мэргэжлээр сурч төгссөн.
Анх компаниа байгуулахдаа хоёрхон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд эмээ маань ээж маань бүгд гар бие оролцдог байсан. Манайхыг Dream Green Service гэсэн нэртэй байсныг олон үйлчлүүлэгчид маань санах байх.
Аливаа бизнест нэр, түүний хоногшилт чухлыг хожим анзаарснаар “Ойм Ногоон Урлан” болгож нэрээ өөрчилсөн. Өдгөө 4 салбар, 2 хүлэмж, 1 урлантайгаар нийт 25 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эрхэлж байна.
ISO чанарын стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулахын тулд мэргэжлийн хүний нөөцийн менежер, мэргэжлийн нягтлан бодогч гээд мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэх нь чухал байдаг.
Ургамлыг харин мэргэжлийн агрономич, мод үржүүлгийн чиглэлийн ойн инженерүүд тарьж, салбарууд дээр харилцааны соёлтой худалдааны зөвлөхүүд хэрэглэгчдэд үйлчилдэг.
Багаа амжилттай удирдахад баримталдаг миний ноу-хау:
1. Багаараа нэг алсын хараатай байж хүн тус бүрийн хийх ёстой ажлыг ойлгомжтойгоор тодорхойлж, хариуцуулдаг;
2. Ажилтнууддаа алдах боломжийг олгосноор тэд маань алдаанаасаа маш хурдан суралцдаг;
3. Ажилдаа ирэх, ажлаа дуртай хийх шалтгааныг бий болох зорилгоор хамт олны уур амьсгалыг дотно болгох арга хэмжээ авдаг;
4. Дарга байх үедээ дарга байж, найз байх шаардлагатай үедээ найз нь байхыг эрмэлздэг;
5. Бас нэг чухал зүйл нь гүйцэтгэлийн урамшуулал олгодог.
Мөн үйл ажиллагаа өргөжих хэрээр надад ирдэг дуудлагын ачаалал маш их нэмэгдэж байсан.
КоллПро системийг нэвтрүүлснээр салбаруудын худалдааны зөвлөхүүдэд дуудлагын ачааллыг жигд хуваарилах, хүний оролцоогүйгээр салбар байршил, цагийн хуваарийн мэдээлэл өгч болдог нь надад маш их цаг хэмнэж, хэмнэсэн цагаа миний анхаарал шаардлагатай байгаа өөр ажлуудад зарцуулах боломжийг олгосон.
Манайхаас худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчид үнэтэй авсан цэцэг маань үхчихлээ гэсэн гомдол гарч эхлэнгүүт бид зөвхөн ургамал зарахаас гадна хүмүүст ургамлыг арчлах зөв арга техник, ургамлын бидэнд өгөх ач тус, байгалийн эко системийн талаар мэдлэг олгох ажлуудад анхаарч эхэлсэн.
Ургамал арчилснаар анхаарал төвлөрөх чадамж сайжрах, тархи эерэг бодлуудаар цэнэглэгдэх давуу талтай байдаг.
Үүнээс гадна, хүн амьдралынхаа 70-80 хувийг дотоод орчинд өнгөрөөдөг учраас бухимдаж стрессдэх, хурдан хөгшрөх гэх мэт сөрөг үр дагавруудаас ургамал биднийг сэргийлэн тайвшруулж, хүчилтөрөгч өгч, биеэс ялгарч буй химийн бодисуудыг өөртөө шингээснээр агаарыг цэвэршүүлж байдаг.
Тиймээс дотоод орчинд, ажлын байранд, гэрт ургамал зайлшгүй байх шаардлагатайг бид ажлаараа дамжуулан түгээхийг эрмэлздэг.
Мэргэжил нэгт найзуудтайгаа Ногоон Баатар нэртэй коммунититэй болж ногоон байгууламж, эко байхын ач холбогдлыг олон нийтэд таниулахыг хамтдаа зорьсон юм.
Жишээлбэл оффисууд эхлээд ногоон болж чадвал цаашлаад ногоон байгууламж, ногоон хот, ногоон улс орныг бий болгож чадах юм байна гэдэг том зорилготой, маш гоё ажил эхлүүлсэн.
Ногоон байна гэдэг нь зөвхөн цэцэг ургамлаар дүүрэн байхыг хэлдэггүй.
Гаднаа дугуйн зогсоолтой, өдрийн цагаар байгалийн гэрлийг үр дүнтэй ашиглаж эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хогоо ангилах гээд олон дадлыг хамруулахыг хэлнэ гэж би боддог.
Цаашид гол дагасан айлуудын нүхэн жорлон бидний уух усыг бохирдуулж байгааг засан сайжруулах шийдлүүдийг олохыг зорьж байна.
Ингээд харахаар ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийг өрсөлдөгч гэж харалгүйгээр, ашиг сонирхол ижил учраас хамтын өсөлт хөгжилд анхаарч, гар нийлж ажиллах нь чухал байгаа биз?
Зөв мөртлөө дуртай юмаа олоод авчихсан болохоор би өөрийгөө их азтайд тооцдог.
Алдаа болгоноосоо суралцаж, маш тайван, зөөлөн зан ааштай хүн байлгаж чаддаг учраас би хийж буй ажлаасаа маш их кайфыг авдаг.
Бизнес ашиг олохоос илүү гоё хамт олон, гоё уур амьсгалтай байж, болж өгвөл нийгэм дэх асуудлыг шийдэж чаддаг байх нь надад чухал санагддаг.