Даатгалын салбарт хэрхэн ашиглах вэ?

Даатгалын салбарын үйл ажиллагааг автоматжуулах, хэрэглэгчдэд илүү хүрч ажиллахад нь бид Монголын томоохон даатгалын компаниудтай хамтран ажилладаг.

ХААН Даатгал

ХААН Даатгалын шуурхай утас хэрэглэгчдэд 24 цагийн турш үйлчилгээ үзүүлдэг бөгөөд автомат хариулагчаар байгууллагын мэдээллүүдийг хүргэж байдаг.

Даатгалын нөхөн төлбөрийн мэдээллийг дотоод системээс автоматаар мэдээллэдэг болсоноор үйлчлүүлэгч 24 цагийн турш өөрийн нөхөн төлбөрийн шийдвэрлэлтийг утсаараа хянах боломжтой болсон.

Мөн даатгал нь дуусч байгаа хэрэглэгчид рүү телемаркетинг үйлчилгээг ашиглан сануулж, үйлчилгээгээ сунгах боломжуудыг санал болгодог.

hosted pbx phones

Ямар давуу талууд бий болсон бэ?

Нэг брэнд дугаар

Өөрийн брэнд дугаар дээрээ олон дуудлага зэрэг хүлээн авч, шаардлагатай мэдээ мэдээллийг өгч ажиллах боломжтой болсон.

Дурын төхөөрөмж рүү дуудлага шилжүүлэх

Оператор суурин утсан дээр дуудлагаа авах боломжгүй байгаа үед гар утсанд нь дуудлагыг шилжүүлэх, дуут шууданд холбох зэрэг боломжтой болсон.

Автомат хариулагч

Салбаруудын хаяг байршил, ажлын цагийн хуваарь, бусад мэдээллийг 24 цагийн турш автоматаар хүргэж байдаг. Ажлын бус цагаар залгасан ч хэрэглэгч өөрт шаардлагатай мэдээллээ авч чаддаг болсон.

Телемаркетинг үйлчилгээ

Даатгалын хугацаа дуусч байгаа үйлчлүүлэгч нартаа утсаар мэдээлэл хүргэснээр хэрэглэгчээ халамжилж, үйлчилгээгээ соёлтой, хялбар аргаар хүргэж байна.

Дотоод системтэй холбох

Байгууллагын дотоод системтэй холбосноор нөхөн төлбөрийн шийдвэрлэлтийн явцыг операторын оролцоогүйгээр мэдээлэх боломжтой болсон.

Тайлан статистик

Өдөрт хэдэн дуудлага орж ирсэн, хэдэд нь амжилттай хариулсан, хэрэглэгчийг хүлээлгэсэн дундаж хугацаа болон бусад олон төрлөөр статистик тайлан гаргаж сар бүр үйл ажиллагаагаа сайжруулж байна.

Танд таалагдаж байна уу?

Та бидэнд мэдээллээ илгээнэ үү, бид танд хамгийн тохиромжтой үйлчилгээг санал болгоё.