2017 оны дуудлагын төвүүдийн судалгааг дэлхийн нэр хүндтэй судалгааны байгууллага Deloitte-с гаргасан байна. Та энэ судалгаатай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарна уу.

Энэхүү судалгааны үр дүнд байгууллагууд дараах чиглэлд анхаарч ажиллах ёстойг харуулжээ. Үүнд:

  • Статистик мэдээлэлд үндэслэн ажиллах (73%)
  • Сургалтын програмуудыг нэмэгдүүлэх (63%)
  • Уян хатан ажлын байр бий болгох (53%)

КоллПро компанийн үүлэн дуудлагын систем нь танд эдгээр чиглэлд операторуудаа чадваржуулах, ингэснээр бизнесээ өргөжүүлэхэд тань туслах хамгийн сайн туслагч болж чадна.

Статистик мэдээлэлд үндэслэн ажиллах

Операторын нэг хэрэглэгчтэй ярьж байгаа хугацаа, хэрэглэгчдийг хүлээлгэж байгаа хугацаа, операторын өдрийн ачаалал, дуудлага хоорондын амралт зэргийг статистик мэдээллээс харж операторуудын ажлын ачааллыг тохируулах шаардлагатай. Ингэснээр хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээ илүү үр дүнтэй, найрсаг болж таны бизнесийн нэр хүнд ч өсөх болно.

Эдгээр тайлан статистикийг КоллПро системээс та хүссэн үедээ харах боломжтой. Мөн дуудлагын мэдээллээ байгууллагынхаа CRM системтэй холбосноор операторын бүтээмж нэмэгдэж, асуудлыг шуурхай шийдвэрлэнэ.

КоллПро үйлчилгээ нь дотоодын ERP шийдэл нийлүүлэгч Asterisk, ITZone, Interactive BI компаниудын бүтээгдэхүүнүүдтэй болон олон улсын Hubspot, Zendesk, SupportPal, OsTicket зэрэг системүүдтэй шууд холбогдон ажиллах боломжтой.

Сургалтын програмуудыг нэмэгдүүлэх

Технологи хөгжихийн хэрээр хүмүүс улам бүр цаг хугацаатай уралдан ажиллах болсон. Иймд оператортай удаан ярих, асуудал шийдвэрлэгдэхгүй удах нь миллениал үеийн хэрэглэгчдийг маш их бухимдуулдаг зүйл болохыг дээрх судалгаагаар тогтоожээ. Үүнээс үүдээд операторуудыг илүү чадавхжуулах, илүү их мэдээллээр хангах шаардлага тулгарч байна гэж үзжээ.

КоллПро үйлчилгээний ярианы бичлэг сонсох, ярианы дундуур чагнах, операторыг хэрэглэгчтэй ярьж байх үед операторт зөвлөгөө өгөх зэрэг боломжуудыг ашигласнаар операторуудын ур чадварт илүү нарийн анализ хийж, сургалтын хөтөлбөр боловсруулах боломжтой.

Уян хатан ажлын байр бий болгох

Операторуудыг гэрээсээ ажиллах боломж олгох, заавал ажлын байранд ирэхгүйгээр ажиллах боломжтой байх нь бизнест чухал ач холбогдолтой байгааг судалгаа харуулж байна. Операторуудыг гэрээсээ ажиллах, цагийн хуваариа зөрүүлэн ажиллах боломж олгосноор цөөн ажилтнаар илүү үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлдэг.

Мөн цөөн хүнтэй байгууллагын хувьд борлуулалтын ажилтан нь байгууллагынхаа дуудлагуудыг гар утсандаа авдаг байснаар 2 ажлыг зэрэг амжуулах давуу талтай.

КоллПро үйлчилгээ нь ажилтнуудын ажлын цагийг ашигтай хуваарилах, гар утсанд дуудлага шилжүүлэх, ажилтнуудын ажлын ачааллыг тоон үзүүлэлтээр харах боломжтой учраас танай ажилтнууд хаанаас ч ажиллах боломжтой. Ажилтны үр дүнг манай систем 24 цагийн турш тооцож, танд мэдээлэх болно.

Та КоллПро системийн эдгээр болон бусад олон боломжуудыг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж бизнесээ өргөжүүлээрэй.

Танд амжилт хүсье!

Comments are closed.